Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль

Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018-06-27-нд батлагдсан, 18 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-07-07.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-27
Мөрдөж эхэлсэн
2019-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

Агуулга

18 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Ёс зүй, нэр хүнд

2 зүйл
  1. 12 дугаар зүйлЁс зүйн хороо
  2. 13 дугаар зүйлЁс зүйн дүрэм

Зургадугаар бүлэг Хуулийн биелэлтэд хяналт тавих

1 зүйл
  1. 17 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Долдугаар бүлэг Бусад зүйл

1 зүйл
  1. 18 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь багш бэлтгэх, багшийн хөгжил, оролцоог дэмжих, ёс зүй, нэр хүнд, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Багшийн хөгжлийг дэмжих хууль тогтоомж

2.1.Багшийн хөгжлийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."багш" гэж Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг;

3.1.2."багшийн хөгжил" гэж багшийн мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх тасралтгүй үйл явцыг;

3.1.3."багшийн хөгжлийн төв" гэж багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд шаардлагатай хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж бүхий орчинг;

3.1.4."багшийн ажлын гүйцэтгэл" гэж суралцагчдын хөгжил, хүмүүжил, төлөвшил, хандлага, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад чиг үүргийн хүрээнд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээгээр илэрхийлэгдэх үр дүнг;

3.1.5."ерөнхий боловсролын сургуулийн туслах багш" гэж багшийн мэргэжлээр төгссөн, сургалтын үйл ажиллагаанд багшид туслах үүрэг бүхий этгээдийг;

3.1.6."боловсролын салбарын мэдээллийн систем" гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллага, сургалтын орчин, сургалтын үйл явц, үр дүн, салбарын хүний нөөц, суралцагчийн мэдээллийг бүртгэх, тайлан, мэдээ боловсруулах, хяналт тавих зориулалт бүхий программ хангамж, сүлжээний дэд бүтэц болон техник хангамжийн нэгдлийг.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.