Jury

Дөрөвдүгээр бүлэг. Банканд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах, төрийн байгууллагын бүрэн эрх

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль 13 дугаар зүйл. Банканд төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-22
Мөрдөж эхэлсэн
2018-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн банканд төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх төлөвлөгөөг Монголбанкны саналыг харгалзан баталж, хэрэгжүүлнэ.

13.2.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан төлөвлөгөөний дагуу тухайн банканд төрөөс оруулсан хөрөнгийг энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дотор төсөвт буцаан төвлөрүүлнэ.

13.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь банканд төрөөс оруулсан хөрөнгийг нийтэд нээлттэй болон хаалттай хэлбэрээр худалдаж болно.

13.4.Энэ хуулийн 13.1-д заасан төлөвлөгөөний хүрээнд банканд төрөөс оруулсан хөрөнгийг худалдах үнийг төр тус банкны хувьцааг худалдаж авсан үнэ, эсхүл тухайн үеийн зах зээлийн үнээр тогтооно.

13.5.Төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банканд төрөөс оруулсан хөрөнгийг удирдах, хянах, төсөвт буцаан төвлөрүүлэхтэй холбогдох журмыг Монголбанкны саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.