Jury

Хоёрдугаар бүлэг. Банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг хангуулах, хүсэлт гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль 6 дугаар зүйл. Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2018-06-22
Мөрдөж эхэлсэн
2018-06-22
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Банк Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн шаардлагыг төр, төрийн өмчит хуулийн этгээдээс бусад хөрөнгө оруулагчдаас банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг энгийн хувьцаа, хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгийг энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаагаар нэмэгдүүлнэ.

6.2.Банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гаргасан нэг болон хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд тооцогдох санхүүгийн хэрэгслийг шууд болон шууд бусаар өөрөө худалдаж авах, санхүүжүүлэхийг хориглоно.

6.3.Банк энэ хуульд заасан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр гаргасан нэг болон хоёрдугаар зэрэглэлийн өөрийн хөрөнгөд тооцогдох санхүүгийн хэрэгслийг зээл, эсхүл ямар нэг үүрэг амлалтын хүрээнд барьцаалахыг хориглоно.

6.4.Банк энэ хуульд заасан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан хувьцааг гадаад болон дотоодын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аливаа хуулийн этгээд, нийгмийн даатгалын сан, нутгийн өөрөө удирдах байгууллагад худалдахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.