Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн захиргааны албан хаагчийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөх бөгөөд Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан иргэнийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, уг албан тушаалд шинээр томилно.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2017-12-07
- Мөрдөж эхэлсэн
- 2019-01-01
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-05
Энэ зүйлийг иш татсан заалтууд
- 1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын агентлагийн даргаар зохих журмын дагуу томилогдон ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид энэ хуулийн 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд мөн хууль үйлчлэхгүй.
- 3 дугаар зүйл. Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Засгийн газрын агентлагийн даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.