Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Векселийн тухай хууль 6 дугаар зүйл. Векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-11-02
Мөрдөж эхэлсэн
1995-11-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

Дараахь нөхцөлд векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно:

1/энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу;

2/вексель бичигч болон төлбөрийн зөвшөөрөл өгөгч иргэний гарын үсэг, эсхүл хуулийн этгээдийн гарын үсэг, тамга буюу тэмдэггүй;

3/векселийг батлагдсан загвар бүхий маягтан дээр бичээгүй;

4/хуульд заасан бусад нөхцөлийг зөрчсөн.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.