Jury

Хоёрдугаар бүлэг. Төлбөрийн зөвшөөрөл, төлбөрөөс татгалзах үндэслэл, төлбөрийг нэхэмжлэх

Векселийн тухай хууль 10 дугаар зүйл. Төлбөрөөс татгалзах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-11-02
Мөрдөж эхэлсэн
1995-11-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Дараахь тохиолдолд төлбөр хариуцагч вексельд заасан төлбөр төлөхөөс татгалзаж болно:

1/энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;

2/вексель бичсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа вексель эзэмшигч төлбөр гүйцэтгэхийг мэдэгдэж шаардсан.

2.Төлбөр хариуцагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзсан бол энэ тухай баримт үйлдэж, вексельд заасан төлбөрийн хугацаа дуусахаас өмнө нотариатаар батлуулсан байна.

3.Төлбөрийн зөвшөөрөл өгөхөөс татгалзахтай холбогдон гарсан маргааныг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.