Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн хооронд хийх төлбөр тооцоонд векселийг хэрэглэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Векселийн тухай хууль
Векселийн тухай хууль нь 1995-11-02-нд батлагдсан, 20 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-01-12.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 1995-11-02
- Мөрдөж эхэлсэн
- 1995-11-02
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ВЕКСЕЛИЙН ТУХАЙ
Агуулга
20 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Төлбөрийн зөвшөөрөл, төлбөрөөс татгалзах үндэслэл, төлбөрийг нэхэмжлэх
8 зүйлГуравдугаар бүлэг Векселийн батлан даалт, вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэх
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Векселийн тухай хууль тогтоомж
1.Векселийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Банкны хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1."Вексель" гэж төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн.
2."Вексель бичигч" гэж тухайн векселийг бичсэн иргэн ба хуулийн этгээдийг хэлнэ.
3."Энгийн вексель бичигч" гэж нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тогтоосон хугацаанд нь бэлтгэн нийлүүлэгч, ажил, үйлчилгээ үзүүлэгчид төлөхийг баталж вексель бичсэн төлбөр хариуцагчийг хэлнэ.
4."Шилжих вексель бичигч" гэж вексельд заасан төлбөрийг вексель эзэмшигчид төлөхийг төлбөр хариуцагчаас нэхэмжилж байгаа этгээдийг хэлнэ.
5."Вексель эзэмшигч" гэж уг векселиэр гэрчлэгдсэн эрхийг эзэмшиж байгаа иргэн ба хуулийн этгээд бөгөөд нийлүүлсэн бараа, үзүүлсэн ажил, үйлчилгээнийхээ төлбөр нэхэмжлэгчийг хэлнэ.
6."Векселийг шилжүүлэгч" гэж тухайн вексельд дамжуулах бичилт хийж түүгээр гэрчлэгдсэн эрхээ өөр этгээдэд шилжүүлж буй вексель эзэмшигчийг хэлнэ.
7.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.