Jury

Гуравдугаар бүлэг. Векселийн батлан даалт, вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэх

Векселийн тухай хууль 17 дугаар зүйл. Дамжуулах бичилт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1995-11-02
Мөрдөж эхэлсэн
1995-11-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Векселиэр гэрчлэгдсэн эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд, эсхүл түүний салшгүй хэсэг болсон нэмэлт хуудсанд дамжуулах бичилт хийнэ. Дамжуулах бичилт нь дараахь бүрдүүлбэртэй байна:

1/вексель шилжүүлэгчийн нэр, хаяг;

2/вексель шилжүүлэгчийн харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар;

3/вексель шилжүүлэгчийн гарын үсэг, тамга;

4/вексель шилжүүлсэн он, сар, өдөр;

5/вексель шинээр эзэмшигчийн нэр, хаяг, түүний харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар.

2.Мэдүүлгийн вексельд дамжуулах бичилт хийхгүй.

3.Дамжуулах бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх уг векселийг шинээр эзэмшигчид шилжинэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.