Jury

Долдугаар бүлэг. Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 91 дүгээр зүйл. Тэтгэлгийн зөрүүг нөхөн гаргуулах, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

91.1.Тэтгэлгийг энэ хуулийн 90.3-т заасан хугацаагаар тооцож нэг удаа гаргуулсан бөгөөд уг хугацаанд тэтгэлэг тогтоох үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, амьжиргааны доод түвшин өөрчлөгдсөн бол төлбөр авагч тэтгэлгийн зөрүүг нөхөн олгуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

91.2.Шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хөдөлмөр эрхлэх чадвартай бөгөөд хөдөлмөр эрхлээгүй үндэслэлээр тогтоосон тэтгэлгийг төлөхөөс зориуд зайлсхийсэн, эсхүл шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд зориуд саад учруулсан хүн, хуулийн этгээд, төлбөр төлөгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.