Jury

Долдугаар бүлэг. Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 90 дүгээр зүйл. Хүүхдийн тэтгэлгийг гаргуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

90.1.Хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гадна шүүхийн шийдвэрт дурдсан мөнгөн болон бусад эд хөрөнгөөс гаргуулна.

90.2.Хүүхдийн тэтгэлгийг төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого, мөнгөн болон бусад эд хөрөнгөөс гаргуулахад энэ хуульд заасан журмыг баримтлах бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан үнийн дүнгээс тэргүүн ээлжид олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

90.3.Төлбөр авагч зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хүүхдийн тэтгэлгийг сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа мөнгөн болон эд хөрөнгөөр төлбөр төлөгчөөс гаргуулж болно.

90.4.Төлбөр төлөгч нь энэ хуулийн 33.2-т зааснаас гадна, гадаад улсад байнга оршин суухаар явах бол ажлын 3 өдрийн дотор харьяалах шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төлбөр авагчид мэдэгдэх үүрэгтэй.

90.5.Төлбөр төлөгч гадаад улсад байнга оршин суухаар явах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх баталгааг хангуулна.

90.6.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийн төлөгдөөгүй хэсгийг хугацаа харгалзахгүйгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна.

90.7.Төлбөр төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг, эсхүл бүхэлд нь нөхөн төлүүлэхээс чөлөөлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.