Jury

Долдугаар бүлэг. Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 87 дугаар зүйл. Төлбөр гаргуулж болохгүй хөрөнгө

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

87.1.Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй:

87.1.1.зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл;

87.1.2.улирал бүрийн нэг ээлжийн хувцас;

87.1.3.хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш;

87.1.4.мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол хүн амын амьжиргааны доод түвшинтэй тэнцэхүйц тооны мал, тариалах үр;

87.1.5.төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс.

87.2.Энэ хуулийн 87.1.5-д заасан эд юмсын үнэ нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн хэмжээнээс өндөр байгаа тохиолдолд уг эд юмсыг орлуулах үнэ хямд зүйлээр сольж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.