Jury

Хорин гуравдугаар бүлэг. Хоригдлыг суллах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 253 дугаар зүйл. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг суллах тухай санал гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

253.1.Бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдол Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсний дараа суллуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргана.

253.2.Хорих анги нь бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлын хувийн байдлыг тодорхойлж, энэ хуулийн 253.1-д заасан хүсэлтийн хамт хүсэлт гаргаснаас хойш ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ.

253.3.Хорих ангийн тодорхойлолт, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу бүх насаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг суллах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.