Jury

Хорин гуравдугаар бүлэг. Хоригдлыг суллах

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 255 дугаар зүйл. Өвчний учир ялаас чөлөөлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

255.1.Хүнд өвчтэй хоригдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам, хорих ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалтыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

255.2.Хоригдлын ялаас чөлөөлөх өвчнийг баталгаажуулах шинжилгээ, оношилгоо хийлгэхэд шаардагдах төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг хоригдол өөрөө, төлбөрийн чадваргүй хоригдлын төлбөрийг хорих анги хариуцна.

255.3.Өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх журам нь эрүүл мэнд, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсан хоригдолд хамаарахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.