Jury

III хэсэг. Захиргааны болон зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Арван дөрөвдүгээр бүлэг. Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 123 дугаар зүйл. Захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

123.1.Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй.

123.2.Захиргааны байгууллагын шийдвэрийг энэ хууль болон Захиргааны ерөнхий хуулийн Наймдугаар бүлэгт заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

123.3.Хариуцагч захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч түүнийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандаж гүйцэтгэх хуудас олгуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.