Jury

Долдугаар бүлэг. Шийтгэл оногдуулах

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 7.6 дугаар зүйл. Торгох шийтгэлийг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдвол энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу прокурор дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Шийтгэлийн хуудсанд заасан торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр нь торгох шийтгэлийг хөнгөрүүлсэн нөхцөлд хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд торгох шийтгэлийг энэ хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан бүрэн төлнө.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Зөрчил үйлдсэн хүн Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийг биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтан нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих саналаа оршин суугаа /оршин байгаа/ газар, эсхүл тухайн зөрчил гаргасан харьяаллын шүүхэд хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    Заалт3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.