Jury

Долдугаар бүлэг. Шийтгэл оногдуулах

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 7.2 дугаар зүйл. Шийтгэл оногдуулах шийдвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.Шийтгэлийн хуудас нь цахим хэлбэртэй байж болно.
/Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.

3.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулна.

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан даалгаврыг шийтгэлийн хуудсанд тусгана.

5.Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол шийтгэлийн хуудсанд хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг заана.

6.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

7.Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам, маягт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Шийтгэлийн хуудасны маягт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Хууль зүйн сайдын 2015 оны А/188-д/ - ХЗДХС-ын 2021 оны А218 дугаар тушаалаар хүчингүй болсон.Legalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт6.1.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.