Jury

Дөчин хоёрдугаар бүлэг. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 42.6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хүсэлтийг биелүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсад буцаж ирсэн бөгөөд гадаад улсын эрх бүхий байгууллага уг хэргийг үргэлжлүүлэн шалгуулах хүсэлт ирүүлсэн бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийн хэргийг гадаад улсын эрх бүхий байгууллага шалгасан материалыг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шилжүүлж авах ба энэ хуульд заасан шаардлагыг хангасан нөхцөлд нотлох баримтаар тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.