Jury

Дөчин хоёрдугаар бүлэг. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 42.3 дугаар зүйл. Гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг дуудах, мэдүүлэг авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсад байнга, эсхүл түр хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын харьяат гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг тухайн улс дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан дуудаж болно.

2.Олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол гадаад улсын харьяат гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийг гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон тухайн улсын эрх бүхий байгууллагаар дамжуулан дуудна.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч болон бусад оролцогчид дараахь хариуцлага, албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй:

3.1.албадан ирүүлэх;

3.2.мэдүүлэг өгөхөөс татгалзах, эсхүл зайлсхийсэн үйлдэлд шийтгэл оногдуулах;

3.3.худал мэдүүлэх, худал дүгнэлт гаргахад эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.