Jury

Дөчин хоёрдугаар бүлэг. Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 42.4 дүгээр зүйл. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг биелүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Шүүх, прокурор, мөрдөгч нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биелүүлнэ.

2.Хүсэлтийг биелүүлэхэд тухайн улстай байгуулсан олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын мөрдөн шалгах ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.

3.Олон улсын гэрээнд заасан бол мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гадаад улсын холбогдох байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

4.Хүсэлтийг биелүүлэх боломжгүй дараахь тохиолдолд олон улсын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Улсын ерөнхий прокурорын газраар дамжуулан хүсэлт явуулсан гадаад улсын байгууллагад биелүүлээгүй шалтгааныг зааж, хүлээн авсан баримт бичгийг буцаана:

4.1.энэ хууль болон тухайн асуудалтай холбогдох олон улсын гэрээнд заасан шаардлагыг хангаагүй;

4.2.Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлах;

4.3.Монгол Улсын хуулийг зөрчиж байвал.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.