Jury

Хорин долдугаар бүлэг. Шинжилгээ хийлгэх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 27.9 дүгээр зүйл. Хэв загвар, дээж авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Шинжилгээ хийх зорилгоор хүний бие, цогцос, түүний эд эрхтэн, мал, амьтан, эд зүйл, баримт бичгээс хэв загвар, дээж авч болно.

2.Мал, амьтан, тэсэрч дэлбэрэх, хорт бодис, аюул учруулж болзошгүй эд зүйлээс хэв загвар, дээж авахад бусдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг урьдчилан авна.

3.Хэв загвар, дээж авах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны үед явуулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.