Jury

Хорин долдугаар бүлэг. Шинжилгээ хийлгэх

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 27.10 дугаар зүйл. Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-18
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

1.Мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулахыг тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөл шаардахгүй.

3.Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагаанд хүний эрхийг зөрчих, хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, хуулиар хориглосон арга хэрэглэх, хүний биед туршилт хийхийг хориглоно.

4.Хүний биеэс шинжилгээнд зориулж авсан биологийн дээжийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглах зориулалтаар шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санд авна.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.