Jury

Дөрөвдүгээр бүлэг. Төрийн захиргааны төв болон эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль 15 дугаар зүйл. Эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэрийн хэрэгжилтийг хангах талаархи бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чиг үүрэг:

15.1.1.энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах;

15.1.2.хүүхдийг эхийн сүүгээр хооллохын ач холбогдлын талаархи мэдээлэл, мэргэжил арга зүйгээр эрүүл мэндийн ажилтныг хангах;

15.1.3.эрүүл мэндийн ажилтан болон иргэдэд энэ хуулийн 11, 12, 13 дугаар зүйлд заасан мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулах.

15.2.Амаржих газар, тасаг нярай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулна.

15.3.Эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.