Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль 4 дүгээр зүйл. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлого нь хүүхдийг төрсний дараа амлуулах, зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, зургаан сартайгаас хоёр нас хүртэл болон цаашид үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжих үйл ажиллагаа байна.

4.2.Эх нь нас барсан, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй, энэ хуулийн 15.2-т заасан эхийн сүүний нөөцийн банк нөөцгүй тохиолдолд хүүхдийн сүүн тэжээлийг эмнэлгийн мэргэжилтний заавраар хэрэглэж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.