Jury

Гуравдугаар бүлэг. Зар сурталчилгаа, мэдээлэл

Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль 11 дүгээр зүйл. Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн мэдээлэл, сургалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-05-12
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11.1.Нялх, балчир хүүхдийн хооллолтын талаархи мэдээлэл, сургалтыг эрүүл мэндийн байгууллага болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй төрийн бус байгууллага ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтлан доор дурдсан агуулгын хүрээнд зохион байгуулна:

11.1.1.зургаан сар хүртэлх насны хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид тогтвортой үргэлжлүүлэн хөхүүлэхийн ач холбогдол;

11.1.2.хүүхдийг эхийн сүүгээр хооллохын давуу тал, ач холбогдол;

11.1.3.хүүхдийг хөхнөөс хүчилж гаргах шийдвэрийн сөрөг үр дагавар;

11.1.4.хүүхдэд зургаан сартайгаас эхлэн нэмэгдэл хоол өгөх, түүний ач холбогдол;

11.1.5.угж, хөхөлт ашиглан хөхүүлэх, нэмэгдэл хоолонд эрт оруулахын сөрөг үр дагавар;

11.1.6.хөхүүл эхийн эрүүл хооллолт;

11.1.7.гэрийн нөхцөлд нэмэгдэл хоолыг бэлтгэх.

11.2.Нялх, балчир хүүхдийн хоол тэжээлийн тухай мэдээлэл, сургалтын материал шинжлэх ухааны үндэслэлтэй байх бөгөөд үйлдвэрлэгч, түгээгчийн лого, зориулалтын бүтээгдэхүүний брэнд нэрийг оролцуулахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.