Jury

Тавдугаар бүлэг дотоодын цэргийн алба хаагч, түүний эрх зүйн баталгаа

Дотоодын цэргийн тухай хууль 36 дугаар зүйл. Дотоодын цэргийн алба хаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

36.1.Энэ хуулийн 11.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчилнэ.

36.2.Дотоодын цэргийн алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авна.

36.3.Дотоодын цэргийн алба хаагчийн ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно.
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

36.4.Дотоодын цэргийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

36.5.Дотоодын цэргийн хамгаалалтад байгаа обьектын захиргаа дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангах үүрэгтэй.

36.6.Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3, 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

36.7.Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийх тохиолдолд тухайн алба хаагчийг шууд захирах даргад мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дотоодын цэргийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль

    Заалт5

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.