Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Дотоодын цэргийн тухай хууль

Дотоодын цэргийн тухай хууль нь 2017-02-09-нд батлагдсан, 41 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-01-20.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-09-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ

Агуулга

41 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын дотоодын цэргийн /цаашид "Дотоодын цэрэг" гэх/ тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Дотоодын цэргийн хууль тогтоомж

2.1.Дотоодын цэргийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Дотоодын цэргийн алба хаагчийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм болон цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.

3 дугаар зүйл. Дотоодын цэргийн үйл ажиллагааны зарчим

3.1.Дотоодын цэрэг нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, захирах, захирагдах, хамгаалалт, аюулгүй байдлыг уян хатан, шуурхай тасралтгүй зохион байгуулах зарчмыг баримтална.

Үргэлжлүүлэн унших: 3¹ дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.