Jury

Зургадугаар бүлэг. Гамшгаас хамгаалах удирдлагын бүрэн эрх

Гамшгаас хамгаалах тухай хууль 31 дүгээр зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

31.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.1.1.аймаг, сум, нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг баталж, гүйцэтгэлд хяналт тавих;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.1.2.гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Засаг даргын мэдээллийг сонсох, тайланг хэлэлцэх, чиглэл өгөх;

31.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээг санхүүжүүлэх төсвийг хуулийн дагуу батлах.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.