Jury

Зургадугаар бүлэг. Гамшгаас хамгаалах удирдлагын бүрэн эрх

Гамшгаас хамгаалах тухай хууль 26 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

26.1.Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.Монгол Улсын гамшгаас хамгаалах талаар дүрэм, журмыг батлах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

26.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлах, гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

26.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын зарим анги, салбарыг оролцуулах шийдвэрийг зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр гаргах;

26.1.4.олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд аврах багийг оролцуулах шийдвэр гаргах;

26.1.5.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

26.1.6.гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

26.1.7.Улсын онцгой комиссын саналын дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтоох, холбогдох хөрөнгийг шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

26.1.8.Улсын онцгой комиссын саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг түр хориглох.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ой хээрийн түймэр унтраахад оролцуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах, хөрөнгө гаргах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Түр журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 11Хураах
  1. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 183 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 183 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.