Jury

Зургадугаар бүлэг. Гамшгаас хамгаалах удирдлагын бүрэн эрх

Гамшгаас хамгаалах тухай хууль 27 дугаар зүйл. Үндэсний болон орон нутгийн зөвлөлийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

27.1.Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

27.1.1.Монгол Улсын холбогдох хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн зорилт болон шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусгуулах талаар бодлогын зөвлөмж өгөх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.1.2.гамшгийн дараахь сэргээн босгох арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх, улс орны тогтвортой хөгжлийн бодлого, зорилтод уялдуулах бодлогын зөвлөмж гаргах;

27.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах;

27.1.4.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацийг нэвтрүүлэх талаар чиглэл өгөх;

27.1.5.орон нутгийн зөвлөлийг бодлого, зөвлөмжөөр хангах.

27.2.Орон нутгийн зөвлөл энэ хуулийн 27.1-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.