Jury

Гуравдугаар бүлэг. Ахмад настанд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжилт

Ахмад настны тухай хууль 13 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ, үйлчилгээ үзүүлэх журам, санхүүжүүлэх эх үүсвэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-01-26
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

13.1.Энэ хуулийн 8.1.3-т заасан дэмжлэгт хамрагдах ахмад настныг тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзан Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Амьжиргааг дэмжих зөвлөл тодорхойлж, шийдвэрлэнэ.

13.2.Энэ хуулийн 8, 10, 11, 12 дугаар зүйлд заасан ахмад настанд үзүүлэх дэмжлэгийн хэмжээ, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.3.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээг нийгмийн халамжийн сан болон орон нутгийн төсвөөс, энэ хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 10.1.2, 10.1.3, 10.1.5-д заасан дэмжлэгийг нийгмийн халамжийн сангаас, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан дэмжлэгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас, энэ хуулийн 7.1.6, 7.1.12, 7.2.6, 10.1.1, 10.1.4-т заасан үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

13.4.Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хүндэтгэл үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгах, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнахтай холбогдсон харилцааг Төсвийн тухай хуулиар зохицуулна.

13.5.Нийгмийн халамжийн сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээний жишиг үнэ болон иргэний хариуцах төлбөрийн хэмжээг нийгмийн хамгааллын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.6.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.7, 7.1.8, 7.1.9, 7.1.10, 7.1.11-д заасан үйлчилгээнд зарцуулах хөрөнгө нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зарцуулах нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настанд зарцуулах хөрөнгө нь эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн хэмжээг тооцохгүйгээр тус сангийн тухайн жилийн нийт хөрөнгийн 10 хувиас багагүй байна.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.8.Энэ хуулийн 9.12-т заасан арга хэмжээний зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, боловсрол, эрүүл мэндийн болон холбогдох асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад тусган санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.9.Энэ хуулийн 7.1, 8.1.1, 8.1.2, 10.1.2, 10.2-т заасан үйлчилгээг цахимжуулах, давхардлыг арилгах, гэрээт байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн бодитой олгох зорилгоор ахмад настны Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан мэдээллийг ашиглаж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журамд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хэмжээ тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.