Jury

Наймдугаар бүлэг. Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал

Эрүүгийн хууль (2002-01-03) 43 дугаар зүйл. Үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

43.1.Нийгэмд ашигтай зорилгод хүрэхээр хийсэн үйлдвэрлэл, шинжилгээ, судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэлийн үр дүнд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.

43.2.Эрсдэл бүхий үйлдэл, эс үйлдэхүй хийхгүйгээр тухайн зорилгод хүрч чадахгүй байсан бөгөөд эрсдэл хийсэн этгээд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулахгүйн тулд хангалттай арга хэмжээ авсан бол үндэслэл бүхий эрсдэлд тооцно.

43.3.Олон хүний амь насанд гэм хор учруулах, нийтийг хамарсан буюу гамшигт үр дагаварт хүргэх аюул бодитой байхад эрсдэл хийснийг үндэслэл бүхий эрсдэлд тооцохгүй.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.