Jury

Гучдугаар бүлэг. Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 301 дүгээр зүйл. Олон улсын хамгаалалтад байдаг хүмүүст халдан довтлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

301.1.Дайн өдөөх, улс хоорондын харилцааг хурцатгах зорилгоор олон улсын хамгаалалтад байдаг гадаад улсын төлөөлөгч, олон улсын байгууллагын ажилтан, түүнчлэн тэдний албан өрөө, орон байр, тээврийн хэрэгсэлд халдан довтолсон бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

301.2.Энэ хэргийг үйлдэхдээ олон улсын хамгаалалтад байдаг хүмүүсийг алсан, барьцаалсан, эд хөрөнгийг нь их хэмжээгээр гэмтээсэн, устгасан бол арван таваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ зүйлд дурдсан олон улсын хамгаалалтад байдаг хүмүүс гэдэгт гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, дипломат элч, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэр бүл буюу Монгол Улсад өөрийн улсын төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд хамаарна. Дээр дурдсан хүмүүсийн орон байр, албан өрөө, тээврийн хэрэгсэл олон улсын хамгаалалтад байна.

/Энэ тайлбарт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 1 шийдвэрт тэмдэглэсэн: давж заалдах шат 1.

Бүгд
1
Анхан шат
0
Давж заалдах шат
1
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2017-02-02Эрүүгийн хэрэг, давж заалдах шат09

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.