Jury

Хорин хоёрдугаар бүлэг. Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.3.Энэ хуулийн 192.2-т заасан хэргийг:

192.З.1. онц их хэмжээгээр;

192.З.2.насанд хүрээгүй хүн оролцуулж;

192.З.З.онц аюултай гэмт хэрэгтэн;

192.3.4.давтан;

192.3.5.урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 169 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 103, давж заалдах шат 52, хяналтын шат 14.

Бүгд
169
Анхан шат
103
Давж заалдах шат
52
Хяналтын шат
14

Сүүлийн шийдвэрүүд

  1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2019-07-30Эрүүгийн хэрэг, давж заалдах шат757
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-07-24Эрүүгийн хэрэг, давж заалдах шат708
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-07-05Эрүүгийн хэрэг, давж заалдах шат636
  4. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2018-05-31Эрүүгийн хэрэг, давж заалдах шат522
  5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2018-05-23Эрүүгийн хэрэг, анхан шат394

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.