Jury

Хоёрдугаар бүлэг. Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа, нутаг дэвсгэр, хамаарах этгээд

Эрүүгийн хууль (2002-01-03) 14 дүгээр зүйл. Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хууль үйлчлэх үндэслэл, журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

14.1.Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суудаг харъяалалгүй хүн гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэгтээ ял шийтгүүлээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ гадаад улсад ял шийтгүүлсэн бол Монгол Улсын шүүх түүнд оногдуулсан ялыг энэ хуулийн дагуу хөнгөрүүлэх буюу ялаас чөлөөлж болно. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол шүүх тухайн этгээдийг энэ хуульд заасан үндэслэлээр гэм буруугүйд тооцож болно.

14.3.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсад алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын цэргийн алба хаагчид энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.4.Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын иргэн, харъяалалгүй хүнд зөвхөн Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол энэ хуулиар хариуцлага хүлээлгэнэ.

14.5.Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн тус улсын хилийн гадна Монгол Улсын ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй бол Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.