Jury

Арван наймдугаар бүлэг. Иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 137 дугаар зүйл. Иргэний орон байрны халдашгүй байдлыг зөрчих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

137.1.Иргэнд хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж орон байранд нь хууль бусаар нэвтрэх, дур мэдэн орж суух, орон байрнаас гаргах, нэгжлэг хийх зэргээр орон байрны халдашгүй байдлыг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

137.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 7 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 1, хяналтын шат 6.

Бүгд
7
Анхан шат
1
Давж заалдах шат
0
Хяналтын шат
6

Сүүлийн шийдвэрүүд

  1. Улсын дээд шүүх2022-11-09Эрүүгийн хэрэг, хяналтын шат169
  2. Улсын дээд шүүх2022-06-15Эрүүгийн хэрэг, хяналтын шат117
  3. Улсын дээд шүүх2022-04-20Эрүүгийн хэрэг, хяналтын шат84
  4. Улсын дээд шүүх2022-03-10Эрүүгийн хэрэг, хяналтын шат56
  5. Улсын дээд шүүх2021-12-22Эрүүгийн хэрэг, хяналтын шат5

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.