Jury

Зургадугаар бүлэг. Ойг ашиглах

Ойн тухай хууль 38¹ дүгээр зүйл. Ойн дагалт баялгийн дуудлага худалдаа зохион байгуулах, улсын хилээр нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-05-17
Эх сурвалжаас татсан
2026-10-16

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.1.Ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.2.Энэ хуулийн 38¹.1-д заасан дуудлага худалдааг аймаг, нийслэлийн байгаль орчны газар цахимаар, эсхүл танхимын хэлбэрээр зохион байгуулахаар олон нийтэд мэдээлснээс хойш ажлын 15 өдрийн дотор зохион байгуулж ялагчийг тодруулах ба ялагчид ойн дагалт баялаг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.3.Дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэр гарснаас хойш дуудлага худалдаа явуулах хэлбэр, он, сар, өдөр, цаг, байршил, хаягийг ажлын таван өдрийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.4.Дуудлага худалдааг дуудлага худалдаанд оролцогчийг бүртгэх, дуудлага худалдааг явуулах, дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулах гэсэн дарааллын дагуу зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.5.Дуудлага худалдааг зохион байгуулахдаа оролцогч талууд үнийн саналаа ээлж дараалан өсгөх, сонгон шалгаруулалтын явц, үр дүн нээлттэй, ил тод, талуудын тэгш, шударга оролцоог хангасан байх зарчмыг баримтална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.1.35-д заасан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээнд багтаан дуудлага худалдаанд оруулах хуш модны самрын нөөцийн хэмжээг 70 000 килограмм хүртэл бол 15 000 килограмм, 70 001 килограмм ба түүнээс дээш бол 20 000 килограммаар багцлан явуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.7.Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулахдаа дараах байдлаар зохион байгуулна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.7.1.дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаа явагдахаас ажлын таван өдрийн өмнө дуудлага худалдааны хураамж болон дэнчин тушаасан баримтын хуулбарыг хавсарган, хүсэлтээ цахимаар илгээх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.7.2.дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаа эхлэхээс өмнө дуудлага худалдаа явуулах системд нэвтэрч тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлаа хангах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.7.3.үнийн санал өгөөд 30 секундын дотор өөр оролцогч үнэ өсгөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагч тодорсонд тооцох.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.8.Дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулахад энэ зүйлийн 38¹.7.1-д заасан шаардлага хангасан оролцогч дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө дуудлага худалдаа зохион байгуулах танхимд ирсэн байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.9.Нөөцийг бэлтгэх ойн талбайн тойм зургийг энэ хуулийн 38¹.6-д заасан багц тус бүрээр гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.10.Дуудлага худалдаанд ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага оролцоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.11.Дуудлага худалдааны ойн дагалт баялгийн 1 килограмм тутмын босго үнийг ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээний 50 хувиар тооцно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.12.Дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа эхлэх босго үнийн 50 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө холбогдох дансанд байршуулах ба дэнчин төлсөн баримт, ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллагын гэрчилгээг үндэслэн дуудлага худалдааны оролцогчоор бүртгэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.13.Дэнчин төлж, бүртгүүлсэн хуулийн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцож болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.14.Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын таван өдрийн дотор дахин зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.15.Анхны үнийн санал гаргаснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох ба дуудлага худалдаа зохион байгуулагч сүүлийн үнийг зарласнаар дуудлага худалдааг дуусгавар болгоно. Танхимаар зохион байгуулж байгаа тохиолдолд шууд, цахимаар зохион байгуулж байгаа тохиолдолд цахимаар ялагчийг тодруулж оролцогч тус бүрд мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.16.Дуудлага худалдааны үнийг өсгөх алхам нь босго үнийн 30 хувиас хэтрэхгүй байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.17.Дуудлага худалдааны ялагч төлбөрийг 24 цагийн дотор холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэрийг ажлын нэг өдрийн дотор мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.18.Ялагчийн төлөх төлбөрт урьдчилан төлсөн дэнчинг оруулж тооцно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.19.Дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэж, дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулна. Танхимаар зохион байгуулсан тохиолдолд оролцогчид болон зохион байгуулагч талын төлөөлөл тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.20.Дуудлага худалдаанд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.21.Дуудлага худалдааны ялагч энэ хуулийн 38¹.7.1-д заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны үед дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд түүний санал гаргасан үнийн дүнгээр нь 24 цагийн дотор санал тавина. Саналыг хүлээж авсан тохиолдолд тухайн этгээд төлбөрийг 24 цагийн дотор дуудлага худалдаа зохион байгуулагчийн холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.22.Дуудлага худалдаанд оролцогч дуудлага худалдаатай холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.23.Дуудлага худалдааны ялагч төлбөрөө төлөөгүй, энэ хуулийн 38¹.21-д заасан дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан, дуудлага худалдаанд нэгээс дээш тооны оролцогч оролцоогүй, үнийн санал гаргаагүй тохиолдолд дуудлага худалдааг дахин зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.24.Төлбөрөө төлөөгүй ялагчийг хоёр дахь удаагийн дуудлага худалдаанд оролцуулахгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.25.Дуудлага худалдаанаас олсон нийт орлогын 50 хувийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.26.Дуудлага худалдаанаас орон нутагт төвлөрсөн орлогын 85 хувийг ойн аж ахуйн арга хэмжээнд зарцуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.27.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.19-д заасан зөвшөөрлөөр ойн дагалт баялгийг улсын хилээр нэвтрүүлнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38¹.28.Ойн дагалт баялгийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтэд ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээний болон ойн дагалт баялгийг ашиглах гэрээний хуулбар, самар түүж бэлтгэсэн талбайг хүлээн авсан акт, ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийн эх хувь, лабораторийн шинжилгээний бичиг, худалдан авагч талтай байгуулсан гэрээний хуулбар, ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн баримтыг хавсаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль

    Заалт7.2.10

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.