Jury

Зургадугаар бүлэг. Ойг ашиглах

Ойн тухай хууль 38 дугаар зүйл. Ойн дагалт баялаг, түүнийг ашиглах горим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-05-17
Эх сурвалжаас татсан
2026-10-16

38.1.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг тухайн ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/ олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.Энэ хуулийн 38.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заана.

38.3.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойн дагалт баялгийг төлбөртэйгөөр ашиглана.

38.4.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуулийн 38.1-д заасан эрхийн бичиг олгохдоо ойн дагалт баялаг, түүний тархац, тухайн жилийн ургац зэргийг харгалзана.

38.5.Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө.

38.6.Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

38.7.Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно.

38.8.Хуш модны боловсруулсан самрын идээний гарц, хорогдлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар тогтоолгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

38.9.Ойн дагалт баялгийг нөөцөд тохируулан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэнэ.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.10.Ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх нөөцийн дээд хэмжээг хуш модны самрын нийт нөөцийн 60 хувиас ихгүй, жимс, мөөгний нийт нөөцийн 40 хувиас ихгүй байхаар тогтооно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.11.Ойн дагалт баялгийн ахуйн зориулалтаар түүж бэлтгэх нөөцийн дээд хэмжээг хуш модны самар 50 килограмм, жимс, мөөг 20 килограмм, давирхай, хөвд, хөвх 10 килограмм, хатсан модны холтос, үйс 15 килограмм, хусны шүүс 5 литр хүртэл байхаар тогтооно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

38.12.Ойн дагалт баялгийг судалгаа, шинжилгээний зориулалтаар нэг удаа түүж бэлтгэх дээд хэмжээ 5 килограмм, хусны шүүс 3 литр хүртэл байна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.