Jury

Хоёрдугаар бүлэг. Цэргийн алба хаагчийн эрх, үүрэг

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 5 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Мөрдөж эхэлсэн
2016-10-06
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Цэргийн алба хаагч дараахь нийтлэг эрхтэй:

5.1.1.байлдааны бэлэн байдал, хууль бус үйлдэл, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар санал, хүсэлт, гомдлоо бүх шатны захирагч, дарга нарт амаар болон бичгээр тавьж, шийдвэрлүүлэх;

5.1.2.цэргийн алба хааж байгаагийн төлөө албан тушаалын ангиллын, алба хаасан хугацааны, цэргийн цолны мөнгөн хангамж эдлэх;

5.1.3.албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах;

5.1.4.эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрснөөр цэргийн мэргэжлийн боловсрол олгох дипломын, бакалаврын, магистрын, докторын болон давтан, мэргэжил дээшлүүлэх сургалтад төрийн зардлаар суралцах;

5.1.5.мэргэжил, мэргэшил, ур чадвар, ёс зүйн болон дадлага туршлагаараа албан тушаал дэвшин томилогдох;

5.1.6.эрүүл мэндээ хамгаалуулах;

5.1.7.цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэх явцад өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлоо хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Гамшгаас хамгаалах тухай хууль

    Заалт47.1

  2. Дотоодын цэргийн тухай хууль

    Заалт33.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.