Jury

Тавдугаар бүлэг. Галт зэвсэг хэрэглэх

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 10 дугаар зүйл. Цэргийн алба хаагч галт зэвсэг хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Мөрдөж эхэлсэн
2016-10-06
Эх сурвалжаас татсан
2026-10-22

10.1.Цэргийн хүрээ, хотхон, ангийн захирагч, даргын тушаалаар томилогдсон жижүүр, харуул, манааны бүрэлдэхүүн, тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагч, цэргийн тусгай ачаа хамгаалагч нь аливаа халдлага, гэмт этгээдийн үйлдэл, эсэргүүцлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй дараахь тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон галт зэвсэг хэрэглэх эрхтэй.

10.1.1.цэргийн харуул хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдах;

10.1.2.байлдааны зэвсэг, техникийг булаан авах оролдлого хийх;

10.1.3.цэргийн алба хаагч болон иргэний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохуйц халдлага хийх;

10.1.4.оргон зугтсан онц аюултай гэмт хэрэгтнийг баривчлахад дэмжлэг үзүүлэх.

10.2.Боломжтой бүх тохиолдолд зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан анхааруулна.

10.3.Цэргийн алба хаагч аюулын дохио өгөх, тусламж дуудах, араатан амьтнаас өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд зэвсэг хэрэглэж болно.

10.4.Цэргийн алба хаагчийн зэвсэг авч явах, хэрэглэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг цэргийн дүрмээр зохицуулна.

10.5.Энхийг дэмжих ажиллагаанд оролцох үеийн галт зэвсэг хэрэглэх нөхцөл, тохиолдлыг тухайн энхийг дэмжих ажиллагааны дүрмээр зохицуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дотоодын цэргийн тухай хууль

    Заалт28.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.