Jury

Дөрөвдүгээр бүлэг. Цэргийн алба хаагчийн цалин хөлс, шагнал урамшуулал

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль 9 дүгээр зүйл. Цэргийн алба хаагчийн цалин хөлс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-09-01
Мөрдөж эхэлсэн
2016-10-06
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цэргийн алба хаагчид цалин хөлс олгоно.

9.2.Цэргийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн ба цэргийн цолны цалингаас гадна доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:

9.2.1.байлдааны жижүүрлэлтийн болон тусгай үүргийн;

9.2.2.төрийн тусгай алба хаасан хугацааны;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.3.онцгой нөхцөлийн;

9.2.4.цэргийн мэргэжлийн зэргийн;

9.2.5.хилийн;

9.2.6.төрийн нууцад хамаарах мэдээ мэдээлэл хариуцсаны;

9.2.7.боловсролын болон эрдмийн зэрэг, цолны.

9.3.Цэргийн алба хаагчийн цалин, бусад хангамжаас хууль тогтоомжид зааснаас бусад суутгал хийхийг хориглоно.

9.4.Цэргийн алба хаагчийн цалин хөлсний хэмжээ, нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.

9.5.Дотоод, гадаадын цэргийн сургуульд суралцаж байгаа сонсогч, суралцагчид цалин хөлс олгох журмыг батлан хамгаалах, хил хамгаалалтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.6.Цэргийн алба хаагчид хууль тогтоомжид заасан бусад нэмэгдэл, урамшууллыг олгож болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид нэмэгдэл олгох журмыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Хорих б/гын АХ-дын ажлын онцгойн нэмэгдэл)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.