/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Ард нийтийн санал асуулгын тухай хууль
Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 2016-02-05-нд батлагдсан, 23 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 2 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-04-22.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2016-02-05
- Мөрдөж эхэлсэн
- 2016-02-05
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-09-30
- Албан ёсны нэр
- АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
23 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
8 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлСанал асуулгын тухай хууль тогтоомж
- 3 дугаар зүйлСанал асуулгын зарчим
- 4 дүгээр зүйлСанал асуулгаар шийдвэрлэх асуудал
- 5 дугаар зүйлСанал асуулгыг санаачлах эрх бүхий этгээд
- 6 дугаар зүйлСанал асуулга явуулах шийдвэр гаргах
- 7 дугаар зүйлСанал асуулгыг товлон зарлах
- 8 дугаар зүйлСанал асуулга явуулахтай холбогдсон зардал
Хоёрдугаар бүлэг Санал асуулга явуулах нутаг дэвсгэр, сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх
4 зүйлГуравдугаар бүлэг Иргэдийн нэрийн жагсаалт
1 зүйлДөрөвдүгээр бүлэг Санал авах, тоолох
5 зүйлТавдугаар бүлэг Санал тоолох, дүн гаргах
4 зүйлЗургадугаар бүлэг Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, гомдол, маргаан шийдвэрлэх харьяалал, журам
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь ард нийтийн санал асуулга /цаашид "санал асуулга" гэх/ явуулах зарчим, журмыг тодорхойлж, санал асуулгыг бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Санал асуулгын тухай хууль тогтоомж
2.1.Ард нийтийн санал асуулгын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Санал асуулгын зарчим
3.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.
3.2.Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.
3.3.Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.
3.4.Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.
3.5.Иргэн хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.
3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хууль болон Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
3.7.Иргэн саналаа нууцаар гаргана.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.