Jury

Дөрөвдүгээр бүлэг. Санал авах, тоолох

Ард нийтийн санал асуулгын тухай хууль 15 дугаар зүйл. Санал асуулгын хуудас

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-09-30

15.1.Санал асуулгын хуудас /цаашид "саналын хуудас" гэх/ нь иргэнээс саналаа илэрхийлэх, санал асуулгын дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна:

15.1.1.санал асуулга явуулах саналын хуудсанд санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарын хамт Улсын Их Хурлаас баталсан томьёоллоор хэвлэх;

15.1.2.тусгай нууцлалтай, индекс, дугаартай байх.

15.2.Сонгуулийн төв байгууллага саналын хуудасны тоо, загвар болон саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журмыг батална.

15.3.Санал асуулгын саналын хуудсыг хэвлүүлэх, хэсгийн хороодод санал асуулга явуулах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө хүргүүлэх ажлыг сонгуулийн төв байгууллага нь аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.