Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Ард нийтийн санал асуулгын тухай хууль 6 дугаар зүйл. Санал асуулга явуулах шийдвэр гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-09-30

6.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

6.2.Санал асуулгаар шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална.

6.3.Санал асуулгын асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томьёолсон байна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.