Jury

Хоёрдугаар бүлэг. Санал асуулга явуулах нутаг дэвсгэр, сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх

Ард нийтийн санал асуулгын тухай хууль 11 дүгээр зүйл. Санал асуулгыг эрхлэн явуулах байгууллага, түүний зохион байгуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2016-02-05
Эх сурвалжаас татсан
2026-09-30

11.1.Санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг даргын Тамгын газар /цаашид “Засаг даргын Тамгын газар” гэх/, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд сонгуулийн хэсгийн хороод /цаашид “хэсгийн хороо” гэх/ тус тус эрхлэн зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.2.Энэ хуулийн 10.5-д заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн дугаарыг тогтоосноос хойш сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэсгийн хороог дарга, нарийн бичгийн дарга, тав хүртэл гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр тав хоногт багтаан байгуулна.

11.3.Санал асуулгыг Улсын Их Хурлын, Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн байгууллага эрхлэн явуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.