Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх эрх, үүрэг

Эрүүл ахуйн тухай хууль 15 дугаар зүйл. Эрүүл ахуйн сургалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-02-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Хүүхдэд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль зохион байгуулна.

15.2.Эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.3.Хүн амд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт, сурталчилгааг эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулна.

15.4.Байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч нь эрүүл мэндийн байгууллага болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сургалтын байр болон сургалтад шаардагдах бусад зардалд дэмжлэг үзүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.