Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх эрх, үүрэг

Эрүүл ахуйн тухай хууль 12 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-02-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

12.1.1.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах ажилд нутаг дэвсгэрийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;

12.1.2.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах сургалт, сурталчилгаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хамруулах ажлыг зохион байгуулах;

12.1.3.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд олон нийтийн тавих хяналт, санал санаачилгыг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

12.1.4.нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг хог, хаягдалгүй байлгах;

12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.