Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар нутгийн өөрөө удирдах байгууллага, засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх эрх, үүрэг

Эрүүл ахуйн тухай хууль 11 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-02-04
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.1.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх;

11.1.2.хүн амын эрүүл, аюулгүй орчныг хангах талаар асуудал боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;

11.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд усны эх үүсвэрийн онцгой, энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;

11.1.4.төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх;

11.1.5.хог хаягдлын цэг, ариун цэврийн байгууламж, оршуулгын газарт эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах;

11.1.6.нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах;

11.1.7.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналтыг сайжруулах, санал санаачилга өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

11.1.8.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;

11.1.9.нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл, аюулгүй орчныг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж батлуулах, зарцуулалтад хяналт тавих;

11.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.