Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 13 дугаар зүйл. Эрчим хүчний аудитын байгууллага,эрчим хүчний аудитор

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-11-26
Мөрдөж эхэлсэн
2015-11-26
Эх сурвалжаас татсан
2026-11-11

13.1.Эрчим хүчний аудитын байгууллага магадлан итгэмжлэлийн үндсэн дээр эрчим хүчний аудитын үйл ажиллагаа явуулна.

13.2.Эрчим хүчний аудитын үйл ажиллагааг энэ хуулийн 9.1.9. а-д заасан журмаар зохицуулна.

13.3.Эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний аудитор дараах эрхтэй:

13.3.1.эрчим хүчний аудитын үйл ажиллагааны хүрээнд шаардлагатай тайлбар, материалыг үүрэг хүлээсэн хэрэглэгчээс гаргуулж авах;

13.3.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр эрчим хүчний хэрэглээнд аудит хийх, дүгнэлт гаргах.

13.4.Эрчим хүчний аудитын байгууллага, эрчим хүчний аудитор дараах үүрэгтэй:

13.4.1.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээ, үр ашгийг тооцох, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;

13.4.2.үүрэг хүлээсэн хэрэглэгчид эдийн засгийн үр ашигтай, техникийн үндэслэлтэй зөвлөмжийг гаргаж өгөх;

13.4.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хүсэлтээр зөвлөмж, дүгнэлтийн үндэслэлийг тайлбарлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.