Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрчим хүч хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 15 дугаар зүйл. Эрчим хүч хэмнэлтийн менежер

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-11-26
Мөрдөж эхэлсэн
2015-11-26
Эх сурвалжаас татсан
2026-11-11

15.1.Эрчим хүч хэмнэлтийн менежер нь эрхээ баталгаажуулж гэрчилгээ авсан байна.

15.2.Эрчим хүч хэмнэлтийн менежер дараах эрх, үүрэгтэй:

15.2.1.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс тодорхойлсон үйл ажиллагааны чиглэлийг мөрдөж ажиллах;

15.2.2.эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар үүрэг хүлээсэн хэрэглэгчийн төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах;

15.2.3.үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;

15.2.4.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд жил бүр ажлаа тайлагнах;

15.2.5.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа мэргэшүүлэх сургалтад хамрагдах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.