Jury

Гуравдугаар бүлэг. Эрчим хүч хэрэглэгчийн эрх, үүрэг

Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль 10 дугаар зүйл. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-11-26
Мөрдөж эхэлсэн
2015-11-26
Эх сурвалжаас татсан
2026-11-11

10.1.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах эрхтэй:

10.1.1.эрчим хүчний аудитын байгууллагыг сонгох;

10.1.2.эрчим хүчний аудитын зөвлөмж, дүгнэлтийн талаар үндэслэлтэй тайлбар өгөхийг шаардах;

10.1.3.энэ хуулийн 13.4.2-т заасан зөвлөмжийг сонгон хэрэгжүүлэх;

10.1.4.эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулал эдлэх.

10.2.Үүрэг хүлээсэн хэрэглэгч дараах үүрэгтэй:

10.2.1.эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх;

10.2.2.эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит хийлгэх;

10.2.3.өөрийн байгууллагад эрчим хүч хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;

10.2.4.эрчим хүчний аудитын тайлан, эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүр Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлэх;

10.2.5.эрчим хүч хэмнэлтийн менежерийг томилох, чөлөөлөх, энэ тухай Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд 14 хоногийн дотор бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.2.6.эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон гомдлыг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.